Оюуны Ирээдүй Цогцолбор
Монгол Улсын Их Сургууль



200+ сая долларын хэлцэл хийсэн арилжааны систем


Зочлох


Төв ази бүсийн клауд үйлчилгээ үзүүлэгч платформ
Зочлох


Хувьцааны арилжааны платформ (Монголын хөрөнгийн бирж)




Микросервисээр холбогдсон хиймэл оюуны агентууд хамтран ажиллах систем


Гитхаб
Би харилцагчийн вебсайт бүтээх халтуурны ажлуудаас том компанийн төслүүд дээр ажилласан. Голчуу санхүү&арилжааны төсөл дээр ажилласан туршлагатай.
Маш их сонирхолтой жил байлаа! МУИС-ийн оны шилдэг оюутан боллоо. Их сургуульд суралцаж, ажиллах хугацаандаа үнэт цаасны арилжааны системийг хөгжүүлж, Хаан банк зэрэг 10 орчим компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар амжилттай зохион байгуулсан. Мөн 200 гаруй оюутны дундаас FIBO Cloud тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, түүнээс гадна Японы Academic Express компанид нэг сарын дадлага хийх гайхалтай боломж олдсон бөгөөд бүх ажлаа япон хэл дээр хийсэн (^人^) Үүний зэрэгцээ халтуураар найзуудтайгаа хамтран янз бүрийн бизнесийн төслүүд дээр ажиллалаа. Энэ бүх зүйлийг тэнцвэржүүлэх нь сорилттой байсан ч өсөлт, суралцах зүйл гарч байгаад туйлын их баяртай байна.




Уул уурхайн салбарт гарч болзошгүй хулгай, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бодит арилжаанд суурилсан уул уурхайн брокерийн системийн хөгжүүлэлтийг хариуцан, амжилттай хэрэглээнд нэвтрүүлэв. Төслийг аудитын байгууллагаар шалгуулж, Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран туршилт, тестийг хийсэн. Мөн тогтмол архив үүсгэх, үйлдлийн лог хадгалах зэрэг нон-функциональ шаардлагуудыг бүрэн хангаж гүйцэтгэсэн. Энэхүү систем нь миний анхны томоохон, амжилттай нэвтрүүлсэн төсөл болсон юм.


(Хамгийн анхны ажил, 2-р курс) 1 саяас олон харилцагчтай БиДиСЕК ҮЦК гэх үнэт цаасны компанид IT-гаар ажилд оров. Дараах төслүүд дээр ажиллаж өөрийнхөө суурь чадвараа сайжруулсан


American Corner-аас `Call For You` төсөлд ментор багшаар ахлах сургуулийн сурагчдад англи хэл заасан. 2 сарын хугацаанд ментор багш хийв


Aruarian Dance
Nujabes