Кейс судалгаа

Бакалаврын дипломын ажил · Event-Driven AI

Олон Агенттай AI Микросервис

Микросервисийн архитектураар холбогдсон хиймэл оюун ухааны агентуудын хамтын ажиллагааны систем (Бакалаврын дипломын ажил)

ai-agents-thesis

N+M

холболт: N×M байсныг бууруулсан

10K+/s

Kafka event дамжуулалт

99.9%

агентын uptime

Тойм

Монголын хөрөнгийн биржийн өгөгдөлд шинжилгээ хийж, хэрэглэгчид эх хэлээрээ хувийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг event-driven олон агенттай AI систем. Таван төрөлжсөн хиймэл оюуны агент нь бие биенээ шууд дуудахын оронд Apache Kafka ашиглан event-ээр дамжуулан мэдээлэл солилцож, хамтран ажилладаг.

Ялгаатай хил хязгаартай агентуудын шууд API холболт (N×M) нь системийн нарийн төвөгтэй байдлыг ихэсгэдэг бол Kafka ашигласнаар үүнийг (N+M) түвшинд хүртэл бууруулсан. Энэхүү архитектур нь систем унасан үед автоматаар сэргэх (self-healing), ачаалал нэмэгдэхэд хэвтээ чиглэлд өргөтгөх (horizontal scaling) боломжийг олгохоос гадна event replay хийж моделийг дахин сургах давуу талтай. Төлөв хадгалах болон олон алхамт гүйцэтгэлийн логикийг Apache Flink дээр суурилан шийдсэн.

Gemini Flash загварт суурилсан Orchestrator агент нь ReAct аргачлалаар хэрэглэгчийн зорилгыг ангилж, даалгавруудыг Investment, News, Knowledge агентууд руу чиглүүлдэг. Knowledge агент нь МХБ-ийн компаниудын мэдээллийн сангаас семантик хайлт (Semantic search) хийж ажилладаг.

Онцлох хэсэг

  • Kafka-д суурилсан event-driven архитектур ашиглан агентуудын хоорондын N×M холболтыг N+M болгож хялбарчилсан.
  • Gemini Flash-д суурилсан Orchestrator (ReAct) болон Investment, News, Knowledge (RAG), PyFlink planner зэрэг 5 бие даасан агент хөгжүүлсэн.
  • pgvector болон sentence-transformers ашиглан МХБ-ийн компаниудын мэдээллээс семантик хайлт (Semantic search) хийх боломжтой.
  • Санхүүгийн мэдээний тоймыг сэтгэл хөдлөлийн (sentiment) шинжилгээний хамт өдөр бүр автоматаар э-мэйлээр илгээдэг (Finnhub + Resend).
  • Моделийг дахин сургах болон алдааг засварлахад зориулсан event replay хийх боломжтой, бодит цагийн стриминг (Flink) ашигласан.
  • Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан: 10K+ event/sec, API хариу өгөх хурд 200-500ms, idle санах ой 123MB, 99.9% uptime.

Архитектур

Apache Kafka ашиглан зохицон ажилладаг event-driven AI агентууд

Frontend

Next.js 16 + React 19 · dashboard · AI chat · watchlist

API gateway

Express · JWT auth · Kafka producer

Event broker

Apache Kafka

user.requests · agent.tasks · agent.responses · planning.tasks

AI agents

Orchestrator

ReAct · intent routing

Investment

MSE analysis · advice

News

Finnhub · sentiment

Knowledge

RAG · pgvector

PyFlink planner

Flink 1.18 · multi-step

Data layer

PostgreSQL 16 · Redis 7 · pgvector

grid

Булганы Раднаабазар

Aruarian Dance