Кейс судалгаа

Уул уурхайн бирж

Уул уурхайн биржийн арилжааны систем

200 сая гаруй ам.долларын хэлцэл амжилттай хийгдсэн, бодит цагийн арилжааны систем

mining-exchange

$200M+

хийгдсэн гүйлгээ

ISO

аудит хийгдсэн backend

24/7

бодит цагийн арилжаа

Тойм

Уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах, зөрчлөөс сэргийлэх зорилготой бодит цагийн цахим дуудлага худалдааны систем.

Миний бие энэхүү системийн архитектурыг гаргаж, fullstack хөгжүүлэлтийг гардан гүйцэтгэсэн. Захиалга, төлбөр тооцоо, гүйлгээний алхам бүр лог хийж, тогтмол архивлагддаг модульчлагдсан монолит бүтэцтэй. Систем нь хөндлөнгийн аудитаар амжилттай баталгаажиж, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж нэвтэрсэн.

Систем нэвтэрснээс хойш 200 сая гаруй ам.долларын арилжаа хийгдсэн бөгөөд энэ нь миний бие даан хариуцаж хийсэн анхны томоохон төсөл юм.

Онцлох хэсэг

  • Хөрөнгийн биржийн захиалгын сантай шууд холбогдон ажиллах бодит цагийн дуудлага худалдааны интерфэйс хөгжүүлсэн (AWS SNS).
  • ISO стандартад нийцсэн, хөндлөнгийн аудитаар шалгагдсан найдвартай backend систем.
  • Өгөгдлийн архивлалт, үйлдлийн лог, гамшгаас сэргээх (Disaster Recovery) зэрэг функциональ бус шаардлагуудыг бүрэн хангасан.
  • Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороотой нягт хамтран ажиллаж, туршилт хийсэн.
  • Шаардлага тодорхойлохоос эхлээд production орчинд нэвтрүүлэх хүртэлх хөгжүүлэлтийн багийн үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн.

Архитектур

ISO аудитаар баталгаажсан, давхар дуудлага худалдааны урсгал бүхий бодит цагийн backend архитектур

Trading floor

Next.js · realtime order book

API gateway

Express · REST · WebSocket · JWT

Core services

Auction engine

order matching · settlement, AWS SQS

Settlement

backfill, incremental cronjobs daily

Registry

Mongolian Stock Exchange, KYC for clients

Audit log

RDBMS + cache

partitioned ledger · periodic archiving

grid

Булганы Раднаабазар

Aruarian Dance